Колумбад хөрсний гулгалтын улмаас 17 хүний амь хохирчээ | News.MN

Колумбад хөрсний гулгалтын улмаас 17 хүний амь хохирчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Колумбад хөрсний гулгалтын улмаас 17 хүний амь хохирчээ

Колумбад хөрсний гулгалтын улмаас 17 хүний амь хохирчээ

Колумбын баруун өмнөд хэсгээр ням гаригт/2019.04.21/ болсон хөрсний нуралтаас үүдэн одоогийн байдлаар 17 хүн нас барсан байдалтайгаар олдож, мөн таван хүн гэмтэж бэртжээ. Их хэмжээний аадар бороо орсноор Каука мужийн Розас тосгонд хэд хэдэн байшин сүйдсэн байна. Жил бүрийн борооны улирлаар Латин Америкийн ихэнх оронд хөрсний нуранги үүсдэг аж.

Амьд үлдэгсдийг хайхын зэрэгцээ тосгоны гол замыг хаагаад байгаа их хэмжээний чулуу болон шорооны нурангийг цэвэрлэх ажилд ороод байгаа юм. Колумбыни Ерөнхийлөгч Иван Дуке тус газарт очихдоо нурангиас болж хохирол амссан иргэддээ эмнэлгийн тусламж үзүүлж, амьдрах орон байраар хангахаа хэлжээ.

                                                                                                      Эх сурвалж: BBC
Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж