МАХН шударга ёсны төлөө нөхөн сонгуульд оролцоно гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

МАХН шударга ёсны төлөө нөхөн сонгуульд оролцоно гэв

МАХН шударга ёсны төлөө нөхөн сонгуульд оролцоно гэв

Хэнтийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүс өнөөдөр (2019.04.22) мэдээлэл хийлээ. МАХН өнгөрсөн Бямба гаригт буюу энэ сарын 20-ны өдөр бага чуулганаа хийж, дээрх шийдвэрийг гаргажээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга  “Шударга ёс тогтоохын тулд манай нам нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан” гэв.  Монголд тулгамдсан засаглалын асуудлыг шийдэж, монголчуудын эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү сонгуульд оролцож байгаагаа тэрбээр онцолсон юм. Харин нөхөн сонгуульд хэнийг оролцуулахаа хараахан шийдээгүй гэв. Тус намаас Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр оролцоно гэсэн мэдээлэл эртнээс цацагдсан. Н.Энхбаяр ч албан ёсоор үгүйсгээгүй юм.  УИХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно.

Дашрамд дурдахад, УИХ-ын сонгуульд Хэнтийн 42 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өөрийн хүсэлтээр 2018 оны долдугаар сард гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн юм.

Б.БАТ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж