Налайхын түр зам дагуух чиглэл, нийтийн тээврийн тоог нэмлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Налайхын түр зам дагуух чиглэл, нийтийн тээврийн тоог нэмлээ

Налайхын түр зам дагуух чиглэл, нийтийн тээврийн тоог нэмлээ

Налайх чиглэлийн нийтийн тээврийн тоог өнөөдрөөс /2019.04.22/ дахин нэмэхээр боллоо. “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Налайх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хязгаарласан. Мөн тус чиглэлд түр зам гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт оруулаад байсан билээ. Тухайлбал, Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орохоор түр замаар явж буй нийтийн тээврийн үйлчилгээг дараах хоёр чиглэлд явуулж байсан юм.

  • Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 13-14 минут тутамд;
  • Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 26 минут тутамд үйлчлэх төлөвлөлтийг хийж үйлчилгээг эхлүүлсэн.

Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар явж буй дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул Налайх болон зам дагуух Хонхор, Ургах наран хорооллын иргэдэд үйлчлэх чиглэл болон тээврийн хэрэгслийн тоог нэмж үйлчилгээний хүртээмжийг өнөөдрөөс эхлэн дараах байдлаар нэмэхээр боллоо.

  • ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог хоёроор нэмэгдүүлж, хүлээгдлийн хугацааг 10-11 минут,
  • ХО:11 “Хонхор–Офицеруудын ордон” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэгээр нэмэгдүүлж хүлээгдлийн хугацааг хоёр дахин багасгах
  • Ч:12 “Ургах наран–Офицеруудын ордон” чиглэлд гурван тээврийн хэрэгслээр үйлчлэхээр боллоо.

Налайхын автозамын засвар, шинэчлэлтийн ажил арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлт үргэлжлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж