Алдарт боскчин Флойд Мэйуэзер 11 кг жинтэй алтан гинжээр гангарчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Алдарт боскчин Флойд Мэйуэзер 11 кг жинтэй алтан гинжээр гангарчээ

Алдарт боскчин Флойд Мэйуэзер 11 кг жинтэй алтан гинжээр гангарчээ

АНУ-ын боскчин Флойд Мэйуэзер сагсан бөмбөгийн тэмцээн сонирхохоор ирэхдээ 11 кг-ын жинтэй алтан гинж зүүсэн байжээ. Тэрбээр мөн цэнхэр өнгийн футболк, хар цагаан өнгийн шоотой богино өмд, “Nike Air Maх”-ийн пүүз, хар малгай, хар гутал өмсөн, гартаа Ричард Миллийн бугуйн цаг зүүсэн байсан аж.

Флойд Мэйуэзер өнгөрсөн 2018 оны аравдугаар сард UFC-гийн тулаанч Хабиб Нурмагомедовтой зөвхөн боксын дүрмээр тулалдахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. Флойд бага Мэйуэзер 2017 онд Ирландын Коннор МакГрегортой хийсэн тулаанаас олсон мөнгөнөөс 100 сая ам.доллараар илүү мөнгө олох бодолтой байгаагаа ч хэлсэн байдаг.

UFC 229 тулаанд МакГрегорыг ялсан Х.Нурмагомедов “ширэнгийн хаан”-ыг тодруулахын тулд тулаан хийе гэсэн саналыг Мэйуэзерт тавьсан аж. Америкийн боксчин уг саналыг хүлээж аваад, телевизийн "CBS", "Showtime", "MGM Grand" сувгуудад хандан “мөнгөө бэлдэж байх”-ыг сануулжээ. Харин Хабибын эцэг, дасгалжуулагч Адбулманал Нурмагомедов “Хоёр тамирчны тулаан ОХУ-д болох ёстой” хэмээн ярьсан аж.

Флойд Мэйуэзер бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой боксчин бөгөөд мэргэжлийн рингэд 49 ялалт /26 нь нокаут/ байгуулж, нэг ч удаа ялагдаагүй байна. Тэрбээр боксын бүх таван жинд дэлхийн аварга болж байсан төдийгүй 1996 оны Олимпийн хүрэл медаль хүртэж байжээ. 2015 оны тавдугаар сарын 2-нд Филиппиний боксчин Мэнни Пакьякотой хийсэн халз тулаанд Ф.Мэйуэзер ялалт байгуулж, боксын түүхэнд байгаагүй их шагнал болох 210 сая доллар авч байв.

Эх сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж