Жүжигчин С.Өлзийхүү тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Жүжигчин С.Өлзийхүү тоглолтоо хийнэ

Жүжигчин С.Өлзийхүү тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны захирал С.Өлзийхүү өөрийн “Миний ертөнц” тоглолтоо тавдугаар сарын 10-нд хийх гэж байна. Авьяаслаг жүжигчин С.Өлзийхүү өөрөө дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна өөрийн бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийг инээлгэж, уйлуулж, уяраана, огшоох нь ээ. Түүнтэй хамт хошин урлагийн жүжигчид болон дуучид "UB Palace"-ын танхимд уран бүтээлээрээ сонорыг чинь мялааж, нүдийг тань баясгах болно.

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү хамгийн сүүлд дэлгэцийн “Нинжин сэтгэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон. Энэ уран бүтээлийнхээ талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа “Нинжин сэтгэл” киноны зохиолыг олон жил бодож бичсэн. Миний хувьд их хянуур хандаж, бүх чадлаа дайчлан ажилласан. Энэ киногоороо эмэгтэйчүүдийн амьдралыг харуулж, нийгэмд хэрэгтэй санааг өгүүлэхийг хүссэн юм. Киноны маань баг хамт олны ажил маш сайн байсан. Бид өмнө нь “Аюултай харилцаа” уран сайхны киногоороо гэр бүлийн харилцаагаар дамжуулан нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон. Одоо “Нинжин сэтгэл” кино маань ч гэсэн хүний өс хонзонгийн эцсийн зогсоол бол уучлал юм гэдэг санааг өгүүлж байгаа” тухай ярьсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж