Машины дээрээс цемент унагасан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Машины дээрээс цемент унагасан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Машины дээрээс цемент унагасан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын барилга дээрээс өнгөрөгч Баасан гаригт /2019.04.19/ 13.30 цагийн орчимд цементэн блок унаж, барилгын дор байсан машин дээр унасан хэрэг гарсан юм.

Тухайн үед хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн очиж, шалгалт явуулсан аж. Цемент унах үед машин дотор гурван хүн байсан бөгөөд жолоочийн зүүн хөл болон гарын шуу нь шилэнд зүсэгдсэн талаар ослын гэрч ярьсан билээ. Уг мэдээллийг өгсөн иргэн өөрийн фэйсбүүктээ “Хүүхдийн ордны чанх хойно баригдах өндөр барилга дээрээс том чулуу асар хүчтэйгээр унаж ирлээ. Бид гурвуулаа явсан. Тэр том чулуу бид гурвын голд тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцагт байсан юм эвдэрсэн" хэмээн бичжээ.

Дээрх асуудлаар бид НМХГ-аас тодруулахад “2019 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 14.00 цагийн орчимд машин дээр барилгын блок унасан. Тухайн барилга дээр роликийн хүндрүүлэгч хийсэн байсан блок байсан юм.

Тэр блокийг байшингийн ирмэгт тавьсан бололтой. Улмаар хүчтэй салхины улмаас доошоо унасан байх магадлалтай. Ер нь бол тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж эрсдэлийг тооцож байх ёстой. Гэтэл түүнийг дутуу хийсэн. Тиймээс тус барилгын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Эд хөрөнгийн хохиролтой хэрэг учраас цагдаагийн байгууллага шалгаад явж байна”гэлээ.

 

 

Э.ЭНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж