Дэлхий дээр хорт хавдрын улмаас өвчиндөө шаналж буй хэдэн мянган хүн бий. Тэдний ихэнх нь өөрсдийн өвчнөө эрт мэдэж эмчид үзүүлээгүйн улмаас эцсийн шатандаа орж ямар ч эмчилгээгүй хэмээн оношлогддог. Харин өөрийн биед болж буй өөрчлөлтийг анзаарснаар энэ өвчнөөс сэргийлэх, мөн эрт үед нь эмчлүүлэх боломжтой юм. Үүнд:
- Таны арьсан дээр нөсөө толбо гарч эхлэх, эсвэл өмнөх толбуудын өнгө, хэмжээ өөрчлөгдөх нь арьсны хорт хавдар туссаныг илтгэж болох юм.
- Хэрвээ тамхи татдаггүй боловч зовиуртай ханиалгаж байвал хавдартай байх эхэн үеийн шинж юм. Тамхи татдаг, цусаар ханиалгаж байвал даруй эмчид үзүүлээрэй
- Хөхний хавдрын шинж тэмдгүүд ихэвчлэн улайлт, хөхөн доторх бөөгнөрөл мэдрэгдэх, хөхний товч хэт мэдрэмтгий байх зэрэг зовиур илэрдэг байна. Тиймээс хөхөндөө тогтмол иллэг массаж хийж байгаарай.
- Хэрвээ бие тань хавагнаад зүгээр болохгүй эцэж ядраад, нуруугаар өвдөж, мөн жин хаяад байвал эмчид үзүүлээрэй.
- Олон эрэгтэй нас бие гүйцсэн хойноо түрүү булчирхайн асуудалд орох нь элбэг. Хэрвээ та угаалгын өрөө лүү байн байн орох шаардлагатайн болсны зэрэгцээ шингэн зүйл гарч байвал энэ нь нэг бол насжилттай холбоотой, аль эсвэл хавдартай холбоотой юм.
- Бие засахаас өмнө болон дараа цус гарч байвал судаснууд хавдаж үрэвссэн байх магадлалтай. Эсвэл бүдүүн гэдэс, бөөр, давсагны хорт хавдар үүссэн байж болзошгүй.
- Хэрвээ цэвэршилтийн дараа, эсвэл бэлгийн харилцаанд орсны дараа таны эрхтнээс цус гарах олон шалтгаан байвч энэ нь умайн болон үтрээний хорт хавдар туссан байж болзошгүйг илтгэх дохио юм.
- Тэнцвэргүй, хортой хоолны дэглэмийн дараагаар таны хоол боловсруулалт муудах ба энэ нь хэд хоногийн дараагаас ч хэвийн болохгүй байвал ходоодны хавдартай болсныг илтгэж байхыг үгүйсгэхгүй. Иймд яаралтай эмчид хандах хэрэгтэй юм.
Эх сурвалж: Healthy & Pretty
Т.ТУЯА
Холбоотой мэдээ