
Уг нисэх онгоц Аризонад байрлах АНУ-ын цэргийн армийн туршилтын талбайгаас энэ сарын 9-ний баасан гаригт орон нутгийн цагаар 06.40 цагаас хөөрсөн бөгөөд долоо хоног өнгөрөөд байхад агаарт ниссэн хэвээр байжээ. Өдөр, шөнийн турш тасралтгүй агаарт ниссэн амжилтаараа Zephyr онгоц өмнөх амжилтыг дөрөв дахин илүү хугацаагаар эвдэж байгаа юм.
Уг онгоцыг Qinetiq компани бүтээсэн бөгөөд сүүлийн хэдэн жилийн уйгагүй хөдөлмөрийн дүнд бүтжээ. Өмнөх загвараас 50 хувь илүү том Zephyr онгоц нь 22,5 метр урт далавчтай юм байна.
С.Цэлмэг