Туркийн сөрөг хүчний намын удирдагч Кемаль Киличдароглуг нийслэл Анкара хотод цэргийн алба хаагчийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэр жагсагчид түүнд халдсан байна. Туркийн цэргийн алба хаагчид болон Курдын босогчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан цэргийн алба хаагчийн оршуулах ёслолын үеэр ийнхүү үймээн самуун үүсчээ.
Бүгд найрамдах ардын намын дарга Кемаль Киличдароглу руу уурлаж бухимдсан хүмүүс цохихыг завдаж, түлхэж байв. Хамгаалалтын албаныхан түүнийг хамгаалалтад авч, цуглааныг тарах хүртэл аюулгүй газар түр байрлуулсан бөгөөд буруутай этгээдүүдэд тохирох хариуцлагыг хүлээлгэнэ хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Тайип Эрдоганаар удирдуулсан эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам” болон бусад үндсэрхэг үзэлт улстөрчид Киличдароглуг Курдуудыг дэмждэг Ардын ардчилсан намтай холбоотой хэмээн хүчтэй шүүмжилдэг ч Ардын ардчилсан намынхан уг шүүмжлэлийг эрх эсэргүүцдэг юм. Энэхүү шүүмжлэл саяхан болсон орон нутгийн сонгуульд гол тойргууд болох Истанбул, Анкара хотод сөрөг хүчин ялснаас хойш бүр их газар авч байгаа юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ