Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ | News.MN

Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

САРАНЧИМЭГ

Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойргийнхоо иргэдтэй өнгөрсөн ням гаригт уулзаж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх  ажлаа танилцуулан, иргэдтэй санал солилцлоо.

Энэхүү уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хотын орлогч Ш.Анхмаа болон бусад албан тушаалтнууд  оролцов.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эмэгтэйчүүд, залуучууд болон байгаль хамгааллын асуудалд түлхүү анхаарал хандуулан  энэ чиглэлээрх ажлын хэсгүүд болон хуулийн төслүүд дээр ажиллаж байгаагаа онцолсон юм. Тойрогтоо хийх бүтээн байгуулалтын төсвийг улс болон нийслэлийн төсөвт суулгах чиглэлд идэвхитэй, санаачлагатай ажиллаж, өмнө нь суугдаж байгаагүй хэд дахин их хөрөнгө оруулалт батлуулснаас дурдвал хамгийн томд тооцогдох цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийг хоёр ээлжтэй болгож чадлаа” гэсэн юм.

Мөн өөрийн сонгогдсон тойргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа эхо аппаратыг тус тус гардууллаа.  Уулзалтанд ирсэн иргэд тойрогтоо хийгдсэн ажилтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тойрогт хийгдэх ажлуудад өөрсдийн санал хүсэлтээ тавьлаа.

Б.Саранчимэг нь сонгогдсон тойргийн иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажилладаг гишүүний нэг юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-22 66.181.161.111

Сонгогчидын саналаа өгөхдөө тойрогтоо юм хийлгэх гэж л сонгосон. хийх ёстойгоо хийсэн. хэнч байсан хийх байсан. ЖДҮ аваад баячуудын эхнэр хүүхдийн ээмэг бөгж зардаг дэлгүүрээ томруулах гэж байгаа шүү дээ. Сэнтрал таурт монгол эмэгтэйчүүдийн 2% нь ч дйилж авахааргүй хувцас, үнэт эдлэлийн дэлгүүртэй. Дэлгүүр нь овоо баражсан байна лээ. ЖДҮ нийн 800 саяараа хөрөнгө оруулалт хийсэн байх даа. УИХ д суугаад их олон юм сурч байгаа хүн дээ зайлуул ярьж чадаж байна уу. толгой ч бас олгой шүү дээ.

Avatar

би 2019-04-22 202.21.96.74

УИХ-ын гишүүн Засаг дарга, хороон даргын ажлыг хийгээд байхад засаг дарга гэж байх хэрэг байна уу? Эсвэл сайн хийж байгаа гээд гишүүнээ болиод хороон засаг болох хэрэгтэй

Avatar

иргэн 2019-04-22 103.9.90.53

тойрогтоо зөндөө их бүтээн байгуулалт хийсэн бнлээ баярлалаа

Avatar

Matilda 2019-04-22 156.0.212.58

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна
Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.
хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол,
Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,
Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
matildalecoustre@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэ

Avatar

нэр төр 2019-04-22 49.0.147.37

NEWS.MN гэж энэ сайт нам дамансан сэтгүүл зүй гэж байхгүй зөвхөн мөнгөнд захирагдсан хогийн хэдэн нөхөд байдаг юм шиг байгаа юм

Avatar

irgen 2019-04-22 66.181.161.41

saranchimeg gishvvndee ajiliin amjilt hvsie toirogtoo mash ih ajil hiisen mundag hvn shvv

Avatar

Зочин 2019-04-22 66.181.161.41

saranchimeg gishvvndee ajiliin amjilt hvsie toirogtoo mash ih ajil hiisen mundag hvn shvv

Avatar

IRGEN 2019-04-22 103.9.90.52

ERUUL MENDIIN ASUUDALD ERCHIMTEI ANHAARCH BN AMJILT

Avatar

СҮНЖИДМАА 2019-04-22 103.9.90.53

УИХ ГИШҮҮН САРАНЧИМЭГ ТАНД ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ МАНАЙ ХҮҮХЭД ТАНЫ НОГООН БЭРС КЛУБТ ЯВЖ БАЙГАА

Avatar

zochin 2019-04-22 103.9.90.39

saranchimeg gishuundee bayarllaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж