Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойргийнхоо иргэдтэй өнгөрсөн ням гаригт уулзаж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх  ажлаа танилцуулан, иргэдтэй санал солилцлоо.

Энэхүү уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хотын орлогч Ш.Анхмаа болон бусад албан тушаалтнууд  оролцов.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эмэгтэйчүүд, залуучууд болон байгаль хамгааллын асуудалд түлхүү анхаарал хандуулан  энэ чиглэлээрх ажлын хэсгүүд болон хуулийн төслүүд дээр ажиллаж байгаагаа онцолсон юм. Тойрогтоо хийх бүтээн байгуулалтын төсвийг улс болон нийслэлийн төсөвт суулгах чиглэлд идэвхитэй, санаачлагатай ажиллаж, өмнө нь суугдаж байгаагүй хэд дахин их хөрөнгө оруулалт батлуулснаас дурдвал хамгийн томд тооцогдох цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийг хоёр ээлжтэй болгож чадлаа” гэсэн юм.

Мөн өөрийн сонгогдсон тойргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа эхо аппаратыг тус тус гардууллаа.  Уулзалтанд ирсэн иргэд тойрогтоо хийгдсэн ажилтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тойрогт хийгдэх ажлуудад өөрсдийн санал хүсэлтээ тавьлаа.

Б.Саранчимэг нь сонгогдсон тойргийн иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажилладаг гишүүний нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж