Тоёота: Хятадад устөрөгч, эко технологийн хүрээлэн байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Тоёота: Хятадад устөрөгч, эко технологийн хүрээлэн байгуулна

Тоёота: Хятадад устөрөгч, эко технологийн хүрээлэн байгуулна

Японы “Тоёота” компани Хятадын нийслэл Бээжин дэх Синьхуа Их Сургуультай хамтран хүрээлэн байгуулахаар болсноо мэдэгджээ. Хүрээлэнгийн гол зорилго нь Хятадад үүсээд буй орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд устөрөгчийн хүчин чадал болон бусад ногоон буюу эко аргачлалыг ашиглан автомашины технологийг судлах аж.

“Тоёота” компанийн ерөнхийлөгч Акио Тоёода Синьхуа Их Сургуульд тавьсан илтгэлээрээ Хятад улстай өөрийн технологио хуваалцан, бизнесээ өргөжүүлж, аж үйлдвэрийн хүчин чадал чадамжийг дээшлүүлэхэд туслах болно хэмээжээ. Мөн “Тоёота” компани Хятадын автомашины ослыг бууруулахын тулд тээврийн хэрэгсэл болон шинэ технологид суурилан судалгаа хийхийн зэрэгцээ устөрөгчийн энергийн хэрэглээг судлан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters
Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж