Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрлөө | News.MN

Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрлөө

Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрлөө

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болж байна. 11 дэх удаагийн тэмцээнд 100 гаруй орны тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна.

Өчигдөр өсвөрийн охидын ангилал болон эмэгтэйчүүдийн төрөл явагдаж, медальтнууд тодорлоо. Монгол улсын охидын баг саарал, шар, хөх бүсний ангилалд нийт есөн тамирчин өрсөлдөж, тав нь медалийн эзэд боллоо. Охидууд алт, мөнгө тус бүр хоёр, хүрэл медаль нэгийг хүртэж, өсвөрийн ДАШТ-ийг амжилттай эхлүүлэв.

Жюү жицүгийн хөх бүсний ангилалд залуучуудын анхны дэлхийн аварга төрөн гарлаа. 70 кг-ын жинд хөх бүсний ангилалд Б.Хулан /”Женко” академи/ энэхүү амжилтыг үзүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Мөн өсвөрийн ДАШТ-ий 52 кг-ын жинд шар бүсний ангилалд Г.Батцэцэг алтан медаль хүртсэн бол 57 кг-ын жинд саарал бүсний ангилалд Б.Батцэцэг /Баянхонгор аймаг/, 48 кг-д саарал бүсний ангилалд Б.Баасансүрэн /Архангай/ нар мөнгө, 40 кг-ын шар бүсний ангилалд Г.Мөнхтуяа /”Шинэ бадрах” дэвжээ/ хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр хөвгүүдийн ДАШТ-ий медальтнууд тодорно. Манай улсаас өсвөр үзе, залуучуудын ДАШТ-д 33 тамирчин өрсөлдөж байна.

Абу Даби хотын “Мубадала Арена” спорт цогцолборт болж буй жюү жицүгийн ДАШТ-ийг MNC телевиз шууд дамжуулан хүргэж байна. Тэмцээн энэ сарын 26-д өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-22 66.181.166.196

Өчнөөн жил жүдо, чөлөөт гэж давхиад олигтой амжилт байхгүй л байна, одоо бас дээр нь ж ж бөх гэж нэг хэрэггүй шахуу юм нэмэгдэж байгаа юм биз дээ, бөхчүүдийн төр засаг тогтсоны харгай юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж