“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв | News.MN

“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв

“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв

“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр тус компанийнхан албан хүсэлтээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ. “Suruga development” ХХК нь “Суруга центр-2”  үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа тул хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо уг албан бичигт дурдсан байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-22 103.26.193.158

Suruga Mongol???? Barilgiin salbartaa ug ni number one bsan company? Odoo mungunii tuluu nudee uhahaas ch siihgui hogiin gazar boljee? Japan town haviin gazar busad oron suucnii horoolol shig shambaarsan zavaan yum bolloo? Suruga ene guicetgeh zahiralaa solij jaahan une cenetei heveer uldvel yaasii??

Avatar

Иргэн 2019-04-22 202.9.44.48

Нийслэлийн газрын алба маш муу ажиллаж байна. Дугуйн замыг эвдчихсэн харагдаж байна. Хатуу арга хэмжээ авах ёстой биш юм уу? Хэрвээ тус компани дугуйн замыг хажууд газрын ажил хийвэл урьдчилан мэдэгдэж зѳвшѳѳрѳл авах ёстой бус уу?

Avatar

Зочин 2019-04-22 103.14.36.6

Ишшш, албан тоот бичигнийх нь байж байгаа царайг, гарчиг буюу тэргүү нь хүсэлт гэх шиг. Хүсэлт яах гэж байгаа юм?

Avatar

Зочин 2019-04-22 112.72.12.10

суруга мотор, суруга девелопмент, суруга … энэ хэнийх вэ.

Avatar

Зочин 2019-04-22 202.70.34.70

Ингэж хаадаг юм уу? Эвдэлж хаячихаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж