Оюутан залуус харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан байгууллагын доторх план зургийг брайль үсгээр хийжээ. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын иргэд олноор үйлчлүүлдэг таван дүүргийн эмнэлгийг сонгон авч, тухайн байгууллагын план зургийг брайль үсгээр байршуулсан байна.
Брайль үсгээр тухайн байгууламжийн доторх бүтэцийг зураглан хийснээр харааны бэрхшээлтэй иргэд байгууламж дотор бүтэц хаашаа явах зэргийг мэдэж бие дааж явах боломжтой юм.
Сонирхуулахад, дэлхийн хүн амын гурав орчим хувь нь буюу 29 сая хүн харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байдаг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Харин манай улсад харааны бэрхшээлтэй иргэдийн талаарх статистик мэдээлэл учир дутагдалтай байгаа ч 2014 онд Монгол улсад амьдарч байгаа харааны бэрхшээлтэй иргэдийн тоо Статистикийн Хорооноос 14 мянга 800 орчим иргэд амьдардаг гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс Улаанбаатар хотод 9000 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Жилд харааны бэрхшээлтэй иргэдийн тоо 2.5 хувиар нэмэгддэг байна. Харааны бэрхшээлтэй 6-18 насны хүүхдийн 60 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 19-26 насны залуучуудын их, дээд сургуульд хамрагдалтын байдал 20 орчим хувьтай байгаа нь их, дээд сургуулиудад тухайн залуучуудыг сургах тусгай хөтөлбөр байдаггүйтэй холбоотой. Тиймээс энэхүү төсөл нь харааны бэрхшээлтэй иргэд бие даан нийгэмд оролцох, барилга байгууламжид явахад тулгарах аюул бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн талаар төсөл санаачлагч залуус ярьж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ