АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тавдугаар сарын 2-нд Ираны түүхий болон боловсруулсан газрын тосыг импортолсон орнуудад хориг тавихаар төлөвлөж байгаа ажээ. Ираны эсрэг үзүүлж буй энэ үйлдэлд газрын тосны хязгаарлагдмал нөөцтэй Япон, Өмнөд Солонгос, Турк, Энэтхэг, Хятад зэрэг улс өртөөд байгаа юм байна.
Энэ жил Иранаас нийлүүлж буй нэг торх тосны хэмжээ 72 ам.доллараас хэтэрсэн тул тус улсуудад хориг тавихаар шийджээ. АНУ нь Иран улсыг газрын тосны зах зээлээс шахан гаргахын тулд Арабын Нэгдсэн Эмират улс болон Саудын Арабтай хамтран гэрээ хэлцэл хийсэн байна. Дональд Трамп энэ талаарх асуудлаар Пүрэв гариг /2019.04.18/-т Эмират улсын хунтайж Мохаммед бин Заед ал-Нахянтай ярилцжээ.
Эх сурвалж: www.ft.com
Т.ТУЯА
Холбоотой мэдээ