Ихэнх нутгаар салхи шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар салхи шуургатай байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2015 оны 05 дугаар сарын 11-ний 21 цагаас 05 дугаар сарын 12-ны 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2015 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 17-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 13-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд  төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж