”Марсель” Аваргуудын лигийн найдвараа хадгалж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

”Марсель” Аваргуудын лигийн найдвараа хадгалж үлдлээ

Францын аварга шалгаруулах тэмцээний 36 дугаар тойрог өндөрлөлөө. Хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж буй "Марсель" клуб өмнөө бичигдэж буй "Монако" клубыг хүлээн авч тоглон, 2-1 харьцаатай буулгаж авсан юм. Ингэснээр хоёр багийг ердөө хоёр оноо зааглаж эхэлсэн бөгөөд "Монако" 65 оноотой гуравдугаар байрт хэвээр үлдсэн бол "Марсель"63 оноотой тэдний ард бичигдсэн хэвээр үлдсэн.

Хэрэв дараагийн хоёр тойрогт "Марсель" хожил байгуулж, "Монако" оноо алдана гэж үзвэл "Марсель"-д Аваргуудын лигт орох найдлага байгаа. Эхний хоёр байрт орсон багууд Аваргуудын лигт шууд оролцдог бол гуравдугаар байрт орсон баг нь Аваргуудын лигт оролцох эрхийн төлөө плей оффын тоглолт хийдэг билээ.

Тоглолтын тухайд гэвэл ердөө эхний минутад зочин баг болох "Монако" клубээс Моутиньо тооны харьцааг нээсэн. Гэвч тэд уг тэргүүллээ хоёрдугаар үеийн төгсгөлд алдсан бөгөөд 79 дэх минутад Айю тоог тэнцүүлсэн бол 87 дахь минутад Алессандрини нэгийг нэмсэнээр "Марсель" хэрэгтэй гурван оноогоо халаасалсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж