Төв цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ноцтой осол гарч, дөрвөн иргэн амь насаа алдаж, таван хүн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
Мөн дээрх асуудлаар өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаж, талийгаачдын ар гэрт, мөнгөн туслалцаа үзүүлэх, тэдний үр хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангах асуудал яригдаж байсан юм. Холбогдох байгууллагын мэдээлснээр дээрх ослын дүгнэлт энэ долоо хоногт гарах юм байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ