Морин спортын Азийн аваргад Монголын баг амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Морин спортын Азийн аваргад Монголын баг амжилттай оролцов

Морин спортын Азийн аваргад Монголын баг амжилттай оролцов

Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод Үндэсний морин спортын тулам булаалдах /көкпар/, морин дээрх барилдаан /Аударысбах/, морин дээрээс мөнгө шүүрэх /тенге илу/, морин дээрээс харвах /жанбы ату/ зэрэг спортын төрлүүдээр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд боллоо. Анхдугаар нээлттэй тэмцээнд ОХУ, БНХАУ,  Казахстан, Тажикстан, Монгол зэрэг есөн орны баг тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Монгол Улсыг төлөөлж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын НБТАЗүйч, МКҮСХ-ны тэргүүн А.Ромоор ахлуулсан 28 тамирчны бүрэлдэхүүнтэй баг амжилтай оролцлоо.

Тулам булаалдах спортын төрөлд манай тамирчид Тажикстан /2:0/, БНХАУ /5:3/, ОХУ/5:3/-ын багийг хожиж, Казахстаны багт /5:3/ ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Морин дээрээс шүүрэх төрлийн тэмцээнд есөн орны 19 тамирчин өрсөлдөж, С.Женисбек хүрэл медаль хүртэж, У.Айболат шагналт дөрөвдүгээр байр эзлэв. Мөн морин дээрээс харвах тэмцээнд О.Түмэнбаяр хүрэл медалын эзэн болсон бол морин дээрх барилдааны 70 кг-ын жинд М.Атхабыл мөнгө, 80 кг-д Е.Өмирбек хүрэл, +80 кг-д С.Женисбек аваргын алтан медалыг хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж