Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн  өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын танилцуулга зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж