Ювентус найман улирал дараалан Италийн лигт түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Ювентус найман улирал дараалан Италийн лигт түрүүлэв

Ювентус найман улирал дараалан Италийн лигт түрүүлэв

Европын хөлбөмбөгийн 2018-2019 оны улирал өндөрлөх дөхөж байна. Европын ТОП-5 лигийн нэг болох Италийн Сери-А лигийн аварга багаар Турин хотын Ювентус клуб тодорлоо. Ингэснээр Ювентус клуб 2011-2012 оны улирлаас хойш Италийн Сери-А лигт найман улирал дараалан түрүүлж байна. Ювентус клуб сүүлийн 10 хоногийн дотор хоёр хожигдож, нэг тэнцсэн таагүй үр дүн үзүүлээд байсан ч лигтээ илт давуу байдалтай түрүүлэв.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдог өнгөрсөн зун эгнээндээ нэгтсэн Ювентус клуб өнгөрсөн бямба гарагт лигийн 33 тойргийнхоо хүрээнд Фиорентина клубыг талбайдаа хүлээн авч 2:1 харьцаатай хожсон. Энэ хожил нь Ювентус клуб энэ улирлын 28 дахь ялалт болон 87 оноотой болгосон. Ингэснээр Италийн Сери-А лигийн улирал өндөрлөхөөс 5 тойргийн өмнө аварга болж байна. Ювентус клуб 33 тойргийн дараах байдлаар 87 оноотой хүснэгтийг тэргүүлсээр байгаа бол тэдний араас Наполи клуб 32 тойргийн тоглолт хийснээс 67 оноотой дэд байранд бичигдэж байгаа. Хүснэгтийн эхний хоёр багийн дунд 20 онооны зөрүү байгаа бөгөөд Наполи клуб үлдсэн зургаан тойргийн тоглолтонд бүгдэд нь ялалт байгуулсан ч түрүүлэх боломжгүй болж байна.

Ювентус клуб Италийн лигийн аварга цомыг хүртснээр К.Роналдо Итали, Испани, Английн лигт түрүүлж, лигийн аваргын цом хүртсэн анхны хөлбөмбөгчин болон үлдэж байна. Үүнээс гадна Ювентус клубын дасгалжуулагч М.Аллегри Европын хөлбөмбөгийн ТОП-5 лигийн дундаас тухайн улсынхаа лиг болон цомын АШТ-д хоёуланд нь дөрөв дараалан түрүүлсэн анхны дасгалжуулагч болж байна.

К.РОНАЛДОГИЙН ХҮРТЭЖ БАЙСАН ЛИГИЙН ЦОМУУД:

  • Английн Премьер лиг: 2007, 2008, 2009
  • Испаний Ла лиг: 2012, 2017
  • Италийн Сери-А лиг: 2019

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж