АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Володимир Зеленськийд баяр хүргэж, утсаар ярьсан тухай АНУ-ын Төрийн департаментын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Курт Волкер твиттер хуудсандаа мэдээлжээ.
Түүний жиргээнд “Ерөнхийлөгч Дональд Трамп Зеленськийд баяр хүргэж утсаар ярьлаа. Мөн Украин улсын ард түмэнд ардчилсан сонгууль явуулсанд баяр хүргэсэн” хэмээгээд өнгөрсөн хүнд хэцүү цаг хугацаанд Украин улсыг удирдаж байсан Петро Порошенкод талархаж буйгаа илэрхийлжээ.
Украины Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр Володимир Зеленський сонгогчдын 73,7 хувийн саналыг авсан бол Петро Порошенко 25,4 хувийн саналыг авсан байна. Гэхдээ сонгуулийн албан ёсны дүнг тавдугаар сарын 1-нээс өмнө зарлах ажээ.
Эх сурвалж: www.unian.info
Холбоотой мэдээ