Бар хүн рүү дайрч гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Бар хүн рүү дайрч гэмтээжээ

Бар хүн рүү дайрч гэмтээжээ

Канзас хотын Топека амьтны хүрээлэнд өнгөрсөн бямба гариг /2019.04.20/-т дэлхийд ховорд тооцогдох Суматрын бар нэгэн ажилтан руу дайрсан хэрэг гарчээ. Бар дайрсны улмаас тус ажилчны толгойн дагз, хүзүү, нуруу болон гар нь шархадсан байна. Топека амьтны хүрээлэнгийн ажилчид энэ хэрэг болсноос хойш 10 орчим минутын дараа барыг хоолоор саатуулж, гэмтсэн ажилтныг нэн даруй гарган авчээ.

Амьтны хүрээлэнгийн захирал Брендан Вили “Ажилчин маань бэртэл авах үеэрээ араатан торны гадна байсан ба хүн байгаа цагт хаалттай байх ёстой газар долоон настай бар Санжив гэнэтхэн л ороод ирсэн” хэмээн хэлсэн байна. Тэрбээр мөн бусад баруудын адил эзэмшилд нь халдах үед хийх тэр үйлдлийг л Санжив хийсэн ба түүнийг унтуулах арга хэмжээ авах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн амьтны хүрээлэнгийн ажилчид баранд бариулж, амь насаа алдсан хэрэг гарч байсан аж. Флорида мужийн Полм Бийч амьтны хүрээлэнд 2016 онд эр Малаяан бар нэг ажилчны аминд хүрсэн бол Английн Хамертон хотод 2017онд мөн өмнөх жил Японы Кагошима хотод баранд бариулсан хэрэг гарчээ.

                                                                                                                      Эх сурвалж: Reuters
Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж