Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа | News.MN

Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

Шри Ланка улсад өчигдөр /2019.04.21/ амиа золиослогч этгээдүүд хэд хэдэн зочид буудал, христийн сүмд бөмбөг дэлбэлсний улмаас одоогийн байдлаар 290 хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж шархдаад байна. Дөрөвдүгээр сарын 21-ний Ням гаригт христийн шашинтнуудын хамгийн их ач холбогдол өгч бөөнөөр цуглардаг Есүс Христийн дахин мэндэлсэн өдөр буюу Улаан өндөгний баяр тохиосон бөгөөд чухам энэ өдрийг сонгон харгис халдлагаа хийжээ.

Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ба 13 хүнийг дээрх хэргийн хамсаатан байж болзошгүй хэмээн баривчлаад байгаа аж. Халдлагыг шашны хэт даврагчид үйлдсэн байж магадгүй гэсэн хардлага байгаа ч яг ямар бүлэглэл үйлдсэнийг тогтоогоогүй байгаа гэнэ. Амиа золиослогчдын нэг нь дэлбэрэлт болсон зочид буудлуудын нэг болох “Colombo” зочид буудалд Мохаммед Аззам Мохамед нэрээр өрөө захиалсан байжээ. Захран Хашим, Абу Мохаммед гэх хоёр амиа золиослогч этгээд нь “Шангри Ла” зочид буудал болон “Баттикалоа” сүмд бөмбөг дэлбэлсэн гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллага өгөөгүй байгаа юм байна.

Мөн буруу ташаа мэдээлэл тараахгүй байхын тулд цахим сүлжээг түр хугацаагаар хаагаад байна. Халдлагын үеэр цагдаагийн гурван алба хаагч, Их Британи, Энэтхэг, Дани, Япон, Португал, Турк, Нидерланд, Хятад, АНУ зэрэг улсын 35 иргэн амиа алджээ. Улс орнуудын удирдагчид Шри Ланка улсад болсон эмгэнэлт явдалд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Энэхүү балмад халдлагад өртөн амиа алдагсад, шархадсан хүмүүсийн зовлон шаналлыг хуваалцаж байгаагийн илрэл болгон Парис хот Ням гаригт Эйфелийн цамхгийн гэрлийг асаасангүй. Нөхцөл байдал намжтал шашны байгууллагуудыг цагдаагийнхан хяналтдаа авч, 12 цагийн хөл хорио тогтоожээ.

Шри Ланка улс нь 22 сая орчим хүн амтай, тэдний 70 хувь буддын шашинтан бол 12,6 хувь нь хиндү, 9,7 хувь нь муслим, 7,6 хувь нь христийн шашинтан. Улс даяар 200 гаруй христийн шашны сүм болон бусад байгууллага байдаг ба өнгөрсөн жил гэхэд христийн шашинтнуудын эсрэг, тэдний биед халдсан хэрэг 86 бүртгэгдэж байжээ. Ерөнхийдөө христийнхний эсрэг халдлага, хүчирхийллийг буддын хэт үзэлтнүүд үйлдэх нь элбэг байдаг байна.Үүнээс болж 2018 онд онц байдал хүртэл тогтоож байжээ.

 

 

 

 

Эх сурвалж:RT

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Matilda 2019-04-22 156.0.212.58

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна
Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.
хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол,
Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,
Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
matildalecoustre@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэ

Avatar

Зочин 2019-04-22 150.129.142.62

чухам иймэрхүү харгис т*******т халдлагатай тэмцэхийн тулд хоорондоо зөрчилтэй улс орнууд ч ШХАБ-д нэгдэн орж буй. Мглд лалын ертөнц байгаа тул яах ёстой вэ? Хамгийн ядуу, ажилгүй хүмүүсийн дундаас амиа золиослогчдыг, салан тусгаарлагчдыг элсүүлдэг терроризмээс урьдчилан сэргийлэх ёстой.

Avatar

зочин 2019-04-22 58.140.202.122

энэ лал хар тамхи шиг шашин байхаа хүн а**х дон тусдаг тамын ёроолоор дүүрэн лалууд байгаа

Avatar

Зочин 2019-04-22 202.21.119.54

"Ерөнхийдөө христийнхний эсрэг халдлага, хүчирхийллийг буддын хэт үзэлтнүүд үйлдэх нь элбэг байдаг байна" гэж байна.

Avatar

Зочин 2019-04-22 150.129.142.62

Захран Хашим, Абу Мохаммед гэх хоёр амиа золиослогч буддистуудийг хаанаас олж хараа вэ?

Avatar

zochin 2019-04-22 202.131.225.150

энэ лалын шашинтнуудаас бусад нь хүн биш болох гээд байна. уу. эд л хаа явсан газраа арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж бусад шашныхныг цусаар будаж явах юм. үүнийг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй хандаж болмооргүй л юм байгаа юм. ямар үйл тарьсан түүнийхээ үрийг амсах л ёстой

Avatar

Зочин 2019-04-22 202.21.108.249

Буддистууд шамбалын дайн эхлүүлсэн бололтой

Avatar

Зочин 2019-04-22 202.126.89.170

Буддистууд биш лалууд энэ халдлагыг үйлдсэн байна эргүү минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж