Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

Шри Ланка улсад өчигдөр /2019.04.21/ амиа золиослогч этгээдүүд хэд хэдэн зочид буудал, христийн сүмд бөмбөг дэлбэлсний улмаас одоогийн байдлаар 290 хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж шархдаад байна. Дөрөвдүгээр сарын 21-ний Ням гаригт христийн шашинтнуудын хамгийн их ач холбогдол өгч бөөнөөр цуглардаг Есүс Христийн дахин мэндэлсэн өдөр буюу Улаан өндөгний баяр тохиосон бөгөөд чухам энэ өдрийг сонгон харгис халдлагаа хийжээ.

Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ба 13 хүнийг дээрх хэргийн хамсаатан байж болзошгүй хэмээн баривчлаад байгаа аж. Халдлагыг шашны хэт даврагчид үйлдсэн байж магадгүй гэсэн хардлага байгаа ч яг ямар бүлэглэл үйлдсэнийг тогтоогоогүй байгаа гэнэ. Амиа золиослогчдын нэг нь дэлбэрэлт болсон зочид буудлуудын нэг болох “Colombo” зочид буудалд Мохаммед Аззам Мохамед нэрээр өрөө захиалсан байжээ. Захран Хашим, Абу Мохаммед гэх хоёр амиа золиослогч этгээд нь “Шангри Ла” зочид буудал болон “Баттикалоа” сүмд бөмбөг дэлбэлсэн гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллага өгөөгүй байгаа юм байна.

Мөн буруу ташаа мэдээлэл тараахгүй байхын тулд цахим сүлжээг түр хугацаагаар хаагаад байна. Халдлагын үеэр цагдаагийн гурван алба хаагч, Их Британи, Энэтхэг, Дани, Япон, Португал, Турк, Нидерланд, Хятад, АНУ зэрэг улсын 35 иргэн амиа алджээ. Улс орнуудын удирдагчид Шри Ланка улсад болсон эмгэнэлт явдалд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Энэхүү балмад халдлагад өртөн амиа алдагсад, шархадсан хүмүүсийн зовлон шаналлыг хуваалцаж байгаагийн илрэл болгон Парис хот Ням гаригт Эйфелийн цамхгийн гэрлийг асаасангүй. Нөхцөл байдал намжтал шашны байгууллагуудыг цагдаагийнхан хяналтдаа авч, 12 цагийн хөл хорио тогтоожээ.

Шри Ланка улс нь 22 сая орчим хүн амтай, тэдний 70 хувь буддын шашинтан бол 12,6 хувь нь хиндү, 9,7 хувь нь муслим, 7,6 хувь нь христийн шашинтан. Улс даяар 200 гаруй христийн шашны сүм болон бусад байгууллага байдаг ба өнгөрсөн жил гэхэд христийн шашинтнуудын эсрэг, тэдний биед халдсан хэрэг 86 бүртгэгдэж байжээ. Ерөнхийдөө христийнхний эсрэг халдлага, хүчирхийллийг буддын хэт үзэлтнүүд үйлдэх нь элбэг байдаг байна.Үүнээс болж 2018 онд онц байдал хүртэл тогтоож байжээ.

 

 

 

 

Эх сурвалж:RT

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж