Жүжигчний карьераас улс төрд орсон эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Жүжигчний карьераас улс төрд орсон эрхмүүд

Жүжигчний карьераас улс төрд орсон эрхмүүд

Шоумен Володимир Зеленський Украин улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр жүжигчний карьераас улс төрд орсон анхны хүн биш. Телевиз, киноны урлагийн салбараас карьераа эхлүүлэн улс төрд орсон маш олон эрхэм бий. Тодруулбал, АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган, Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер,  Гватемалын удирдагч Жимми Моралес зэрэг болно. Ингээд жүжигчний карьераас улс төрд орсон эрхмүүдийг танилцуулж байна.

АНУ-ын бодибилдингийн тамирчин, Австри гаралтай жүжигчин Калифорни мужийн 38 дахь захирагчаар 2003-2011 оны хооронд ажиллаж байв

Жүжигчин Эва Перон улс төрд албан ёсоор ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Гэхдээ тэрбээр нөхрөө Аргентины ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд тус улсын улс төрд нөлөө бүхий хүн байсан удаатай.

Михаил Евдокимов — ОХУ-ын жүжигчин, Алтайн хязгаарын захирагч

Калифорни мужийн 33 дахь захирагч, АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган улс төрийн карьераа эхлүүлэхээсээ өмнө уран сайхны кинонд тоглож, телевизийн шоу төсөлд оролцдог байв.

Жүжигчин Ширли Темпл  НҮБ дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчдийн гишүүн байсан бөгөөд Гана болон Чехословакт Элчин сайдаар ажиллаж байв. Мөн тэрбээр АНУ-ын протоколын даргаар сонгогдсон анхны эмэгтэй байсан.

Хошин шогийн жүжигчин Жимми Моралес 2016 онд Гватемалын ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Ах дүү Лех болон Ярослав Качиньские нар бол Польшийн улстөрчид. Тэд хүүхэд байхдаа хүүхдийн уран сайхны кинонд тоглож байжээ.

Жүжигчин Мария Кожевникова  2011-2016 оны хооронд ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүн байв.

Жүжигчин Елена Драпеко 2007 оноос ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүнээр ажиллаж байна

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж