Төслийн хүрээнд 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ | News.MN

Төслийн хүрээнд 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

Төслийн хүрээнд 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

Төслийн хүрээнд 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Бүгд найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн орлогч сайд Огородников Александр Сергеевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэх Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн гал түймэр унтраах, аврах ажиллагааны зориулалтын автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн талаар хэлэлцлээ.

Төслийн хүрээнд 15 нэр төрлийн 72 ширхэг автомашин, техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж