Гал тогооны шилдэг тавилга бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Гал тогооны шилдэг тавилга бүтээжээ

Гал тогооны өрөөний тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэдэг Италийн Valcucine компани хэрэглэхэд амар, тухтай, хялбархан тохижуулж болох New Logica серийн тавилгаа танилцуулсан байна. Гал тогооны тавилгын иж бүрдэлд багтсан шүүгээ, шургуулга, тавиур болгон нь салах бөгөөд гэрийн эзэгтэй өөрийн хүссэн хэлбэр загвараар гал тогооныхоо тавилгыг өөрчилж, гэрийнхээ байрлалд тохируулах боломжтой юм.

Туйлын цэвэр цэмцгэр ирмэг, зурагдахаас хамгаалагдсан, наногоор бүрсэн гадаргуу нь орчин цагийн ганган хээнцэр хэрнээ энгийн загвар ноёлох болсон энэ үед яг тохирох эд гэнэ.

Хоол, ундаа бэлтгэж дууссаны дараа эвхэгддэг бүхээгийг хурааснаар тавцан дээр ямар ч хоолны үлдэгдэл, үйрмэг үлдэхгүй аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж