Италийн Ф.Фогнини карьерын хамгийн том түрүүг хүртэв | News.MN

Италийн Ф.Фогнини карьерын хамгийн том түрүүг хүртэв

Италийн Ф.Фогнини карьерын хамгийн том түрүүг хүртэв

Италийн Ф.Фогнини карьерын хамгийн том түрүүг хүртэв

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н Монте-Карло мастерс тэмцээн долоо хоног явагдаж дүнгээ гаргалаа. Энэ оны эхний шороон гадаргуутай тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Италийн теннисчин Ф.Фогнини түрүүлж ганцаарчилсан төрөлд карьертаа хамгийн том тэмцээний цомыг хүртжээ. Итали залуу 2015 оны Австралийн их дуулга тэмцээний эрэгтэй хосын төрөлд түрүүлж байсан бол энэ удаа АТР-н Мастерс зэрэглэлийн Монте-Карло мастерс тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлж байна. Монте-Карло мастерс тэмцээний түүний ганцаарчилсан тэмцээний ес дэх, карьерын хамгийн том цом болж байгаа ажээ. Хамгийн сүүлд Итали улсаас 51 жилийн тэртээ буюу 1968 онд Н.Пьетранжели тус тэмцээний цомыг хүртсэн байдаг.

31 настай Итали эр Ф.Фогнини Монте-Карло мастерс тэмцээний цомыг хүртэхдээ тус тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай А.Зверев, Р.Надал нарын шилдгүүдийг хожсон. Тэмцээний шигшээ тоглолтонд Сербийн Д.Лайовичтой тоглож 1 цаг 38 мин-д буулгаж авахдаа 6:3, 6:4 харьцаатай хожсон байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж