Үндэсний сүлжээ “Юнител”-ын охин компани "Юнивишн"-ийн хэрэглэгчид төлбөрийн хураамжийн урамшуулалд GG оноотой болдог байсан. Энэхүү оноогоор үзэгчид IPTV кино сангаас хөнгөлөлттэй үнээр кино үзэх эрхтэй болсон ч нөгөө талаас уг оноогоо ашигладаггүй олон үйлчлүүлэгчид бий. Хэрэглэгчийн ашиглаагүй эдгээр GG оноог тус компанийнхан UPOINT руу шилжүүлсэн байна. Ингэснээр үзэгч энэхүү урамшууллаар “Номин Холдинг”, “Тэсо корпораци” , Кафе Бэнэ сүлжээ, Монбэйкэри, Метро Экспресс, Монгол Эм импэкс, ТүЛэЖү, Юнивишн компани зэрэг компаниар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.
Энэ талаар тус компанийнхан “Бид өмнө нь хэрэглэгчдэд GG оноогоор кино үзэх боломжийг олгож байсан. Энэ нь хязгаарлагдмал байсан юм. Харин үзэгчдийн ашиглаагүй GG оноог нь UPOINT үйлчилгээ рүү бид шилжүүлснээрээ хэрэглэгчдэд илүү их урамшуулал эдлэх боломж олгож байна. Аливаа бизнес эрхлэгч компаниуд хэрэглэгчдэдээ төлбөрийн хураамжид нь урамшуулал олгохдоо өөрсдийн сайн дурын үүднээс компанийн тодорхой хэмжээний зардлаас гаргадаг. Тиймээс иргэдийн төлбөрийн хураамжаас ямар нэгэн ашгийг бид төвлөрүүлж, хэрэглэгчдээс илүү төлбөр авдаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна. Биднийг хянадаг байгууллагууд ч бий” гэлээ.
Нэг “U-Point” оноо нь нэг төгрөгтэй тэнцэх бөгөөд хэрэглэгчид цуглуулсан оноогоороо худалдан авалтын үнийн дүнгийнхээ 50 хүртэлх хувийг хөнгөлүүлэх боломжтой юм байна. Үүнээс гадна, юнивишний хэрэглэгч та upoint.mn сайтаас өөрийнхөө оноог шалгах боломжтой ажээ