С.Амарсайхан: С.Мөнхчулуун өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: С.Мөнхчулуун өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй

С.Амарсайхан: С.Мөнхчулуун өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй

НИТХ-ын төлөөлөгч С. Мөнхчулуун өнгөрсөн баасан гаригт /2019.04.19/  Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг нийслэл хотын нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын компаниар 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2019.04.22/ Нийслэлийн Засаг  дарга С.Амарсайхан  дээрх асуудлаар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр  “Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд хоёр улсын харилцааг өргөжүүлэх харилцан үр ашигтай хамтарч ажиллах тухай асуудлыг 2018 оны арванхоёрдугаар сард хэлэлцэж ярилцсан. Түүний дагуу Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч судалгаа тооцооны ажлыг хийх ажлын хэсгийг зохион байгуулсан байдаг. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас миний нэр дээр Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах асуудлыг судлах албан бичгийг гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Тэр өдрөө би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр “Хоёр улсын  хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий арван бодит ажлыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох тооцоо судалгааг хийх нийслэлийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэрийг хүргүүлсэн. Үүнд ямар нэгэн газар олголт явагдаагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариалагчдыг хэрхэн дэмжиж, жилийн дөрвөн улиралд бид өөрсдөө хүлэмж байгуулж, өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа хангаж монгол ногоогоо хэрэглэх талаарх ажлыг судлах зорилгоор компаниудын нэрийг хүргүүлсэн юм.

Үүнийг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор зориуд мушгин гуйвуулж, хотын захирагч шийдвэр гаргаж хятадуудад 50 га газрыг олгож байна гэх мэдээлэл  түгээсэн. Тийм асуудал болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.  Миний нэр төрд халдаж гүтгэж байгаа нь С.Мөнхчулууны өөрийнх нь хувийг ашиг сонирхолтой  шууд холбоотой. Олон нийтэд ташаа ойлголт өгч, хувь хүний нэр төрд халдах замаар миний хийж байгаа ажлыг сулруулах гэж оролдох боллоо. Ингэснээр өөрсдийн хийсэн гэмт хэрэг авлига хулгайгаа нуун дарагдуулах замаар бүх төрлийн гүтгэлгийг зохион байгуулахад нэр бүхий хүмүүс эрчимтэй ажиллаж байна.

Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх аж ахуй нэгжид нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувиар санал оруулж хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан. Энэ оруулсан асуудлыг би НИТХ-ын  даргаар ажиллаж байхдаа оруулж ирсэн асуудлыг нь дэмжилгүй 2-3 удаа буцаасан. Үүнээс болж намайг гүтгэх доромжлох ажил нь эрчимтэй явж байгаа. Цаана нь ч өөрийнх нь хувийн ажил амьдралтай холбоотой олон асуудлууд явж байгаа.

Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө төв цэвэрлэх байгууламж дээр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан. 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр яг энэ осол болсон газарт засварын ажил хийсэн. Тэр ажил нь чанаргүй хийгдсэн. Тэнд хийгдсэн боолтууд задарсан. Тиймээс энэ асуудлыг нуун дарагдуулахын тулд зарим нэг хүмүүс дээрх асуудалд асар их анхаарал тавьж байгаа.

Мөн Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн асуудал байна. Саяхан 1000 метр квадрат талбай бүхий байрыг дөрвөн тэрбум 800 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ асуудлыг би  НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа гурван удаа буцаасан. 1000 метр квадрат талбайг дөрвөн тэрбум 800 сая төгрөгөөр худалдаж авч байхын оронд тэр мөнгөөр 3000 метр квадрат талбай бүхий байшинг зориулалтын дагуу машиных нь зогсоолтой бариулъя гэх үндэслэлээр гурван удаа тэргүүлэгчдийн  хурлаас буцааж байсан. Хамгийн сүүлд батлахдаа нээлттэй сонгон  шалгаруулалт зарлаж хамгийн боломжит байрлал дээр шаардлага хангасан байрыг худалдаж авах шийдвэр гаргасан юм. Гэтэл нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байгаа нэрийдлээр нэгхэн компани оруулж ирсэн. Төлбөрийнх нь 70  хувийг өгсөн. Үүний цаана тэдгээр хүмүүсийн өчнөөн  хууль бус зүйл бий гэж ойлгож болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, April 21, 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж