Тавдугаар сарын нэгэн гэхэд намууд нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын нэгэн гэхэд намууд нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлнэ

Тавдугаар сарын нэгэн гэхэд намууд нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлнэ

Хэнтий аймагт болох 42-р тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-ны өдөр товлон зарласан.  Тус тойргийн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болно.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх аж.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас тодруулахад "Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх ёстой" гэсэн юм.

 Хэнтий аймгийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө байгуулж, аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодоо энэ сарын  26-ны өдрөөс өмнө байгуулах ёстой.  Сануулахад, өмнө нь товлогдсон нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж