Ш.Ганчимэг: Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Ш.Ганчимэг: Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа

Ш.Ганчимэг: Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон. Энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэгээс тодрууллаа.

-Энэ удаагийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/23 дугаар тогтоолоор товлосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан баасан гарагт болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуульд өрсөлдөж хамгийн олон хүний санал авсан Б.Галхүү, Г.Дожпалам нарыг батламжилж өгнө үү гэсэн дүүргийн Сонгуулийн хорооны хүсэлтийг хэлэлцлээ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1 /а/-д хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчийн Хурал хуралдаж баталгаажуулна гэж заасан байдаг.

-Танай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан нам болон Монгол ардын намын төлөөлөгчдийн тооны харьцаа хэд хэд байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 41 төлөөлөгчтэй байх ёстой. Яг одоогийн байдлаар 38 төлөөлөгч иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул 2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас сонгогдсон хоёр төлөөлөгч түдгэлзээд байгаа. Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн дарга Б.Галцог нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр  хуралдаанаар төлөөлөгчөөс нь огцруулсан. Ингэснээр дүүргийн иргэдийн хурал маань 38 буюу Ардчилсан нам 20, Монгол ардын нам  18 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Өнгөрсөн баасан гаригт болсон хуралдаанд 38 төлөөлөгч бүрэн оролцсон уу?

-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII хуралдааны мэдээллийг манай ажлын албанаас хоёр намын бүлэгт албан бичгээр хүргүүлж, төлөөлөгчдөд бүгдэд нь давхар утсаар мэдэгдсэн. Харамсалтай нь МАН-ын 18 төлөөлөгч хуралдаанд оролцсонгүй. Гэхдээ хурлын ирц 52,6 хувьд хүрч олонхи бүрдсэн тул хуралдаан амжилттай явагдлаа.

-Яагаад МАН-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралдаанд оролцсонгүй бэ? Танд албан ёсоор мэдэгдсэн үү?

-Надад өвчтэй, чөлөөтэй эсэхээ албан ёсоор мэдэгдсэн төлөөлөгч байхгүй. Тийм болохоор МАН-ын төлөөлөгчид яагаад хуралдаанд оролцоогүй талаарх мэдээлэл надад алга байна.

-Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ямар шийдвэр гаргасан бэ?

-Энэ удаагийн хуралдаанаар 10,19 дүгээр тойрогт өрсөлдөж хамгийн олон хүний санал авсан 2 нэр дэвшигчийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцсэн. Асуудлыг нилээн олон талаас нь авч хэлэлцсэн хуралдаан болсон. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс 2 нэр дэвшигчийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл тэдний бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал оруулсан. Ингээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2 нэр дэвшигчийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан шийдвэрийг гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж