Оршин суугчид зочид буудалд 19 хонож байна

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Оршин суугчид зочид буудалд 19 хонож байна

Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчид 19 дэх хоногтоо зочид буудалд амьдарч байна. Оршин суугчдын зүгээс иргэдийн зөвлөл байгуулсан бөгөөд түүгээрээ дамжуулан  оршин суугчдыг гэр рүү нь оруулж, эд зүйлсийг нь авахуулж байгаа ажээ.


"16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажил үргэлжилж байна. Өнгөрөгч лхагва гаригт хүчитгэлийн ажлыг хийх “Бум Од” компани тоног төхөөрөмж татах, бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Одоогоор 2000 гаруй м3 шороо асган индүүдлэг хийгээд байна. Маргаашнаас бетон цутгах ажил эхэлнэ" хэмээн Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “16 дугаар байр улам хазайж, нурах гэж байгаа” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбаатараас тодруулахад, “Тийм асуудал огт байхгүй. Бид техник эдийн засгийн үндэслэл гарган, түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Суурь хэсгийн бэхэлгээг сайн хийж байгаа учраас ямар ч асуудал байгүй” гэв.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж