Хашаандаа тоглож байсан 1 настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Хашаандаа тоглож байсан 1 настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ

Хашаандаа тоглож байсан 1 настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн  осол, хэргийн улмаас нийслэлд нэг , орон нутагт нэг хүний амь нас хохирч,  зургаан хүн гэмтэж бэртсэний гурван нь бага насны хүүхэд байжээ.

Тухайлбал, өчигдөр /2019.04.21/ нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Улиастай зам, … тоот хашаанаас H.Sonata 5 маркийн автомашины жолооч гарах гэж байхдаа хашаан дотор  тоглож байсан нэг нас 7 сартай эрэгтэй хүүхдийг харалгүй дайрчээ.  Хүү гэмтлээ даалгүй нас барсан байна.

Мөн уржигдар 11.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж