Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг , орон нутагт нэг хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтэж бэртсэний гурван нь бага насны хүүхэд байжээ.
Тухайлбал, өчигдөр /2019.04.21/ нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Улиастай зам, … тоот хашаанаас H.Sonata 5 маркийн автомашины жолооч гарах гэж байхдаа хашаан дотор тоглож байсан нэг нас 7 сартай эрэгтэй хүүхдийг харалгүй дайрчээ. Хүү гэмтлээ даалгүй нас барсан байна.
Мөн уржигдар 11.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ