Жүжигчин Натали Портман Жефф Вандермеерийн зохиолоос сэдэвлэн бүтээх "Аннигиляци" аймшгийн кинонд дүр бүтээх гэрээ байгуулахаар "Paramount" компанитай хэлэлцээ хийж байгаа ажээ. Энэ тухай "The Hollywood Reporter" мэдээлэв.
Киног Алекс Гарленд найруулах аж.
Портман энэ удаа бөглүү, аюултай бүсэд судалгаа явуулж байгаа биологичийн дүр бүтээх бөгөөд янз бүрийн аймшгийн амьтадтай тааралдах бололтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР