Жейден Шварц плэй-оффт анх удаагаа хет-трик хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Жейден Шварц плэй-оффт анх удаагаа хет-трик хийлээ

Жейден Шварц плэй-оффт анх удаагаа хет-трик хийлээ

NHL буюу Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Өрнөд бүсийн эхний шатанд учраа таарсан Сент-Лиус Блюс болон Виннипег Жетс багуудын цуврал тоглолт өндөрлөж, плэй-оффын хоёрдугаар шат болох бүсийн хагас шигшээд Сент-Лиус Блюс баг шалгарлаа.

Улиралд хоёр баг дөрвөн удаа таарч тоглоход Виннипег Жетс баг гурван удаа хожсон бол Сент-Лиус Блюс баг ердөө ганц хожил авсан. Улирлын тоглолтод гурав хожигдсон ялагдалдаа Сент-Лиус Блюс багийн дасгалжуулагчийн алба сайн дүн шинжилгээ хийсэн байна. Цаасан дээр Виннипег Жетс баг энэ цувралд ялах магадлал өндөр байсан ч Сент-Лиус Блюс баг тэдэнд том “бэлэг” барьж чадлаа. Цувралын гурав дахь тоглолтыг эс тооцвол П.Лайн, Б.Уйлер болон М.Шайфли нарыг Сент-Лиус Блюс багийн хамгаалагчид талбай дээр дураараа тоглох боломжийг олголгүй байсаар улирлыг нь дуусгасан. Цувралын зургаа дахь тоглолт өчигдөр Сент-Лиус Блюс багийн талбайд явагдахад талбайн эздээс Ж.Шварц гангарч карьерынхаа плэй-оффын тоглолтод анх удаагаа хет-трик хийжээ. Энэ цувралд Сент-Лиус Блюс багаараа сайн байсан ч тэр дундаас хаалгач Ж.Биннингтон маш байж багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж