Согтуу жолоочийг цагдаад мэдээлнэ гэж оросуудын 20 хувь нь хариулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Согтуу жолоочийг цагдаад мэдээлнэ гэж оросуудын 20 хувь нь хариулжээ

Согтуу жолоочийг цагдаад мэдээлнэ гэж оросуудын 20 хувь нь хариулжээ

Хэрвээ согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцож байгааг мэдвэл шууд цагдаад мэдээлнэ хэмээн таван орос хүн тутмын нэг нь хариуллаа хэмээн Иргэдийн аюулгүй байдал болон хууль сахиулах байгууллагын харилцааг хариуцсан шинжээчийн зөвлөлийн тэргүүн Антон Цветков хэллээ. Тус зөвлөл энэхүү судалгааг хийсэн байна.

Судалгаанд оролцогчдын 21 хувь нь согтуу жолоочийн талаар цагдаад мэдэгдэнэ гэсэн бол 85,5 хувь нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцогчдод ногдуулах хариуцлагыг чангатгах нь зөв гэж үзсэн байна. 72,3 хувь нь таньж мэддэг хэн нэгэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж байсныг мэдэх юм байна хэмээн хариулсан байна.

Судалгааг энэ 2019 оны дөрөвдүгээр сарын түүврийн аргаар ОХУ-ын 47 бүс нутгийг хамруулан 1579 хүний дунд хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж