ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо ёс зүйн кодексоо шинэчилнэ | News.MN

ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо ёс зүйн кодексоо шинэчилнэ

ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо ёс зүйн кодексоо шинэчилнэ

ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо ёс зүйн кодексоо шинэчилнэ

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дагаж мөрдөх Ёс зүйн кодексоо шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Владимир Соловьев Ялта хотноо болсон Эдийн засгийн форумын үеэр мэдэгдлээ.

Ялтын Эдийн засгийн форумын хөтөлбөрт “Мир "после правды", Всемирная сеть без свободы слова?" /”Үнэн”-ий дараах дэлхий”. Үг хэлэх эрх чөлөөгүй дэлхийн сүлжээ”/ гэсэн хэлэлцүүлэг багтсан бөгөөд энэ хэлэлцүүлгийг мэдээллийн "Россия сегодня" агентлаг, ОХУ-ын Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулжээ.

“Сэтгүүлчийн Ёс зүйн кодексийг 20 жилийн өмнөх их хурлаараа баталж байсан. Харин одоо энэхүү кодексод өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Мэдээж, гол зарчмууд хэвээрээ үлдэнэ. Гэхдээ 20 жилийн өмнөхөө дэлхий ертөнц тэр чигээрээ өөрчлөгдчихөд байна. Одоогийн блогерууд, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг жирийн иргэдтэй хамт сэтгүүл зүйн нэг шугаманд зэрэгцэн орших юм гэж 20 жилийн өмнө хэн  ч төсөөлж байгаагүй” хэмээн Владимир Соловьев хэллээ.

Өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдаж байгаа асуудал нь хуурамч мэдээлэлтэй хийх тэмцэх ажээ.

“Мэргэжлийн сэтгүүлчид хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээж, хуульд захирагддаг. Гэтэл өнөөдөр интернэт орчинд сайн дураараа мэдээлэл түгээгчдийн мэдээлэл мэдээллийн урсгалын дийлэнхийг эзэлж байгаа ч тэд юунд захирагдаж, юугаар хязгаардагдаж байгааг хэн ч мэдэхгүй байна” хэмээн тэр хэлжээ.

Ялтын Эдийн засгийн форум 2019 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд зохион байгуулагдсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж