Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр/V.11/ Аймгийн удирдлагуудтай уулзаж аймаг орон нутгийн хэмжээнд боловсрол соёлын салбарт баримталж буй бодлого, яамны зүгээс шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ярилцлаа.

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой. “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт явц орон нутагт хэрхэн явж буйг салбарын сайд Л.Гантөмөр газар дээр нь очиж танилцлаа.
Өнөөдөр маргааш хоёр өдөр Орхон аймагт ажиллах бөгөөд Соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох гэх мэт олон ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn