Оросын эдийн засгийн юу муужруулж байгаа Business Insider нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засгийн юу муужруулж байгаа Business Insider нэрлэв

Оросын эдийн засгийн юу муужруулж байгаа Business Insider нэрлэв

Эдийн засаг, санхүүгийн мэдээллийн Business Insider портал Оросын эдийн засгийг муужруулагч баримтуудыг нэрлэжээ.

Eurasia Daily Monitor-ын мэдээлэлд үндэслэн Орост өдөрт 700 хүн, жилдээ 250 мянган хорвоог орхиж байгааг хамгийн муу баримтаар тодруулсан байна. Оросын хотуудаас Мурманск хот нас баралтын статистикаар тэргүүлж байгаа ажээ. ЗХУ задарснаас хойш Орос улс хүн амынхаа 30 хувийг алдсан гэжээ.

ОХУ-ын валютын нөөц 460 тэрбум ам.доллар байгаа ч гадаад өр нь ДНБ-ийхээ 29 хувьтай тэнцэж байгаа нь муу баримтад нэрдэгдсэн байна. Энэ баримт нь Оросын эдийн засаг бага ч болов өссөн байсан ч санхүүгийн хувьд гүн хямралтай байгааг илтгэнэ хэмээн портал дүгнэжээ.

ЗХУ задарснаас хойш Оросын аж үйлдвэрлэл 45 хувиар буурч, 2000 оны байдлаар Оросын ДНБ-ий хэмжээ социализмын үеийн 30-50 хувьд хүрснийг муужруулагч баримт гэжээ.

Оросын эдийн засаг байгалийн баялгаас бүрэн хамааралтай байгааг мөн онцоллоо. Газрын тос болон байгалийн хийн олборлолт нь Оросын нийт экспортын 59 хувийг бүрдүүлж, төсвийн орлогын 25 хувийг эзэлдэг байна.

Хэдийгээр эдийн засаг, санхүүгийн байдал нь ийм ч Орост долларын 70 тэрбумтан байгаа нь муу баримтад тооцогдлоо. Эдгээр тэрбумтнуудын дийлэнх нь нийслэл Москва хотод амьдардаг бөгөөд хамгийн олон тэрбумтантай нийслэл хотын жагсаалтыг Москва тэргүүлж байна. Эдгээр тэрбумтнуудын дийлэнх нь хөрөнгөө 1990-ээд оны үед цуглуулжээ. Харин энэ үе бол Орост авлига ноёлж байсан үе бөгөөд тэдгээр баячууд өнөөдөр Оросын Засгийн газарт маш их нөлөөтэйг Business Insider онцолсон байна.

Оросын хүн амын 13 хувь нь ядуу байна. ЗХУ задарсны дараа энэ тоо 35 хувьтай байжээ.

2014-2017 оны хооронд рублийн өртөг хоёр дахин унаж үнэгүйджээ. Энэ нь барууны орнуудын зүгээс Орост тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ унасантай холбоотой юм.

Хэдийгээр ДНБ-ий хэмжээ өндөр ч цалингийн дундаж хэмжээ 670 ам.доллар буюу ойролцоогоор 42 мянган рубль байна. 2016 онд дундаж цалин 437 ам.доллар буюу 28 мянган рубль руу буурч байжээ.

Оросын тавилгын зах зээлийн 20 хувийг Шведийн Ikea компани эзэлж байгаа нь Business Insider-ийн шинжээчдийн гайхширлыг төрүүлжээ. Гэтэл Шведийн Ikea компани эхний дэлгүүрээ Орост 2000 онд нээж, одоо 14 салбартай ажээ.

Сүүлийн 20 жилд Орост цагаан архины хэрэглээ хоёр дахин буурсан хэрнээ оргилуун дарсны хэрэглээ эсрэгээр нэмэгджээ.

Хүний эрүүл мэндэд асар хортой, дэлхийн 60 гаруй улсад ашиглахыг бүрмөсөн хориглосон асбестийг Орос улс их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа олон хүний анхаарлыг татаж байна. Өнгөрсөн 2018 онд Орос улс 315 мянган тонн асбест үйлдвэрлэж, 80 хувийг гадаадын улс орнууд руу экспортолсон байна.

Европын орнууд болон Хятадтай харьцуулахад Африкийн орнуудтай уламжлалт харилцаа багатай ч Орос улс Африкт нөлөөгөө тэлэх оролдлого хийж байгаа нь анхаарал татсан байна. Орос улс Африк тивийн зах зээл рүү зэвсгийн наймаагаар нэвтэрч байгааг Business Insider онцолсон байна. Мөн өнгөрсөн 2018 онд ОХУ Зимбабве улсын очир алмаазны олборлолтод 267 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж