Өнөөдрийн арилжааны мэдээ

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 11,420 ширхэг хувьцаа арилжигдсан байна.  Энэ өдөр MSE ALL индекс 940.25 нэгж болж өмнөх өдрөөс 0.36%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,259,710,397,332.00 төгрөг боллоо.


ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2015 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар үндсэн үйл ажиллагаанаас нийт 496,156,842.85 төгрөгийн орлого олж, үйл ажиллагааны зардал 347,887,428.89 төгрөг гаргасан. Үүнээс цалин, түүнтэй холбогдох зардалд нийт 172,215,152.42 төгрөг, ашиглалтын болон бусад зардалд 175,671,848.45 төгрөг зарцуулсан байна. Нийт ашиг өссөн дүнгээр 148,269,841.98 төгрөг байна.

Мөн 5,000,000.00 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгдээгүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны шилэн данс хэсгээс үзнэ үү.

Эх сурвалж: mse.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж