Хоёр төрсөн өдөр | News.MN
РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоёр төрсөн өдөр

Хоёр төрсөн өдөр

Дөрөвдүгээр сарын 20-нд монголчуудын сайн мэдэх хоёр хүний төрсөн өдөр тохиодог. Эд бол дуучин Батмөнхийн Сарантуяа, Санжаасүрэнгийн Зориг агсан.

Өнөө цагийн урлагийнхнаас олны хайр, таашаалыг хамгийн их хүлээсэн уран бүтээлч бол яах аргагүй дуучин Б.Сарантуяа. Цагийг эзэлсэн их дуучин гэсэн тодорхойлолт үнэнээс огт гажихгүй. Энэ жил 49 нас хүрч буй дуучин маань төрсөн өдрийн 11 дэх удаагийн “Амьдрал” тоглолтоо өнгөрсөн намар тэнгэрт дэвшсэн хайрт ээж  Михайлова Татьяна Иннокентьевнадаа зориулжээ. Цас мөсний орон гэж монголчуудад төсөөлөгддөг алс холын Якутад төрсөн ч хувь заяа түүний төөргийг Монголтой холбожээ. Монгол газрын бэр болон Якутаас ирсэн Михайлова Татьяана Иннокентьевна монголчууд бидэнд Сарантуяа хэмээх агуу, цаглашгүй дуучныг бэлэглэсэн буянтан ажээ.

Энэ хорвоод хэн ч мөнх бус гэдгийг бүгд мэддэг ч эх, эцгээ алдахын уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэр тусмаа хагацаад удаагүй байгаа ээжээ дурсан, заал дүүрэн үзэгчдийнх өмнө уйлах эрхгүйгээр дуулна гэдэг зөвхөн уран бүтээлч хүнд л ногдох хатуу тавилан ажээ. Дуучин маань тоглолтынхоо эхэн хэсгийг ачлалт аав, элбэрэлт ээждээ зориулан дэглэжээ. “Анх ижийдээ би ирсэн”, “Дэргэд гэрэлтэх ээж”, “Зүүдний говь”, “Миний ээж тэмээчин", “Миний сайхан ээж”, “Аав, ээж хоёр минь” дуунууд тайзнаас эгшиглэж, олон ч үзэгч аньсгаа норгосон. “Миний сайхан ээж” дууг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучидтай дууллаа. Өөрийгөө үзэгчдэд, фэнүүддээ зориулсан урлагийн хүний хатуу тавиланг бас нэг нотолсон зүйл энэ өдөр мөн болсон. Тоглолтод оролцсон орос бүрээчин Дима өмнөх өдөр нь ханиа алдаад байсан ч тоглолтод ирж Сараагийн дуунд гоцолсон нь үүнийг нотолно.

Тоглолтын хоёр дахь хэсэгт “Би жаргалтай”, “Хонгор найз”, “Чам руу, над руу урсана”, “Хайрласан сэтгэл”, “Хаврын ганц улиас”, “Шүүдрийн ганцхан дусал”, “Уучил”, “Чиний төрх” дуунуудаа дууллаа. Мөн “Нүд дурлахад бэлэн байдаг уу”, “Өнгөрснөө үлдээе” гэсэн хоёр шинэ дуугаар фенүүддээ бэлэг барилаа. “Хайрласан сэтгэл” дууг өмнө дуулсан хэлбэрээр өөрчилж, хурдан хэмнэлтэй болгосон нь үзэгчдэд таалагдсан. Урын сандаа хамгийн олон дуутай дуучин бол Сараа. Тэрбээр энэ өдөр олонд нэг их дуулагдаад байдаггүй өөрийнх нь тодорхойлсноор "гологдсон" дуунуудаасаа сонгож фэнүүддээ бэлэг барилаа.

Гэнэн хонгор 16 насандаа урлагийн ертөнцөд хөл тавьсан Сараа Монголын рок попын урлагт мөнхөд гэрэлтэх цац суваргыг босгож чадсан. Монголчуудыг дуундаа уяраасан дуучин маань ирэх жил 50 насны ойн тоглолтоо илүү олон үзэгч багтахаар газар зохиохоо амлалаа. Энэ жилийн тоглолт “Корпорэйт конвэншн”-д болсон.

Сараагийн төрсөн өдөр нижгэр, фэнүүдийнх нь урмаар дүүрэн байсан бол нөгөө төрсөн өдөр нь харуусал шингээсэн өдөр болоод 20 жил болжээ. 21 жилийн өмнө бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэн Санжаасүрэнгийн Зориг хэрвээ амьд байсан бол өнгөрсөн Бямба гаригт 57 нас сүүдэр зэрэгцэх байлаа. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн үнэн мөнийг олохыг, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг монголчууд олон жил хүлээсэн. Хуулийн байгууллагын уйгагүй ажиллагааны эцэст гурван жилийн өмнө хэргийг гардан гүйцэтгэсэн гурван хүнд шүүхээс ял оноосон. Гэвч сүүлийн саруудад өрнөж байгаа үйл явдлыг харахад хэрэг задарч, эхлэл цэг рүүгээ очих янзтай боллоо.

Энэ хэргийг тойрсон элдэв таамаг, улстөрчдийн мэдэгдлүүд дунд хүмүүс будилж, аль нь үнэн гэдэгт итгэхэд бэрх боллоо.

Төрсөн өдрөөр нь хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлдэг хүний тоо ч цөөрчээ. 36 наслахдаа Монголын улс төрд арилшгүй мөрийг үлдээгээд харуусалтайгаар хорвоог орхисон С.Зориг амьд ахуйдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа улстөрчийн эрхэмлэх ёс жудаг, эрх ашгийн эрэмбийн талаар зөгнөсөн мэт санаа зовнин ярьсан байдаг. Зөв хүнээ бусдын гарт хорлуулж алдаад, зүггүй хэдтэй хоцордог азгүй хүмүүс ээ, бид.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-22 64.119.23.67

Миний үгний тоо гүйцэв

Avatar

Зочин 2019-04-22 64.119.23.67

Би нэг зүйлийг ойлгохыг хүсдэг юм. Юу ч байсан Монголын топууд, юу ч байсан хүнд танигдсан хүн та нарын реклам. Монгол хүнийг хүндэлдэг очрлон мөн үү. Заавал хэн нэг урлагийн хүн рекламд гарвал хүнд ойлгоддог гэдэг мэссежийг хаяж Монголчууд энгийнээр амьдрах боломжтой гэдгийг ой. Намайг хүн танихгүйч би хүнд хэрэгтэй үг хэлж болохгүй юу. Ухаантай хүмүүс нь урлаг соёлоор дүүрчихсэн юм болов уу. Хүнийг хүндэлж сүр. Та нарын үнэхээр гутмаар чанар энэ шүү дээ. Хэзээ ч энгийн хүн супер болж болохгүй.

Avatar

Зочин 2019-04-22 203.91.114.244

2-uulaa erliiz. Gehdee tsever mongol hunees iluu mongoloo geh setgeltei ym daa

Avatar

zochin 2019-04-22 43.228.129.119

Жиших юмаа олохгүй хэцүүдээд . Зориг агсантай жиших нь хэтрүүлэг болжээ. Соц аргаар магтан дуулдаг хэм хэмжээгээ хэзээ ч хаядаггүй урлаг , соёлынхон . Магтуулагч өөрөө бас татгалзаж сурхаар . Од гэж нэгэнээ нэрлээд л магтаад байдаг дорой байдлаа орхих болоогүй юу. Тухайн цаг үедээ дуулаал бүздээ тасралтгүй магтаал ичмээрээ.

Avatar

Зочин 2019-04-22 202.21.109.114

Зориг агсны төрсөн өдрийг нь хүртэл ашиглаад л нэг дуучинтай зэрэгцүүлээд л тавьчих юм.

Avatar

Зочин 2019-04-22 103.26.195.233

Гэр бүлийн хүн байхгүй гутамшиг янхан

Avatar

Иргэн 2019-04-22 103.26.195.233

Тэнэг авгай ухаантай улс төрч ялгаа бна

Avatar

Зочин 2019-04-22 103.26.195.233

ХӨГШИН ЯНХАН ДЭВСРЭГ САРАА БАНЗАЛ

Avatar

Зочин 2019-04-22 202.21.108.249

Адольф Гитлер бас 4 сарын 20-нд төрсөн

Avatar

Зочин 2019-04-22 73.92.12.67

Хэцуу ч юмаа даа . Ядаж 10 сарын 2 нь еер байгаасай даа. Ума хум . Ньюс мн- д эстетик даан ч алгаа

Avatar

Зочин 2019-04-22 73.92.12.67

Эвгуй ч юмаа даа. Ядаж 10 сарын 2 нь еер байгаасай даа, ума хум гэж....... Монголын ХМХ - д эстетик гэж юм даан ч алгаа

Avatar

Зочин 2019-04-22 64.119.20.168

Ядэж нэг өдөр төрсөн хоёр гм гарчиг өгч болоогүй юмуу?

Avatar

Зочин 2019-04-22 182.160.36.254

Монголчууд Сарантуяадаа, Зориг агсандаа хайртай. Сараа бол агуу дуучин.

Avatar

Зочин 2019-04-22 202.126.89.145

Арай л их улстөржих юмаа. Аль үхээд 20 жил болсон хүний төрсөн өдрийг бидэнд сануулахаа болиоч.

Avatar

мгл 2019-04-22 66.181.186.179

гитлериин торсон одор

Avatar

Зочин 2019-04-22 59.153.112.50

Яасан муухай юм бэ.зурагнуудаа тус тусад нь тавиач, ямар ч ёс зүйгүй.амьд хүний зургийг очиж очиж хүнд зэрлэгээр алуулж нас барьсан хүний зурагтай хамт тавиад байх даа яахав дээ

Avatar

Зочин 2019-04-22 64.119.19.195

Олон ч зовлон, бэрхшээлтэй үед Сараа эгчийн дуунд тайтгарч, ЭМО-рох үедээ эморч баярлах үедээ баярлаж явсаан. Үнэхээр агуу дуучин шүү. Таньд баяр хүргье.

Avatar

Zochin 2019-04-22 73.109.57.124

Zailaa ene Saraa Ardiin namiin Hurelsuhiiin yumand sayhan ywj bsan shd odoo Ardchilsan namruu shaachihgaad kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж