Ньюс хөтөч: МАХН мэдээлэл хийнэ | News.MN

Ньюс хөтөч: МАХН мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: МАХН мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: МАХН мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө сэрүүсч 10-12 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган Төрийн ордонд болно. Холбоо барих утас: 88054040
  • Амьдралын үргэлжлэл" Шинээр нугасны гэмтэл авсан үйлчлүүлэгчийн бие даан амьдрах чадварыг сайжруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа АШУҮИС сувилахуйн сургуульд зохиогдоно.

10.00

  • “Дэлхийн хамгийн том хичээл” санаачлагад Монгол Улс нэгдэж байгаа талаар БСШУСЯ, БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Арга хэмжээ НҮБ-ын Байрны 3-н давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88054040 99097927
  • МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд БСШУСЯ, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв, Монголын хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, “Номын соёлт ертөнц” ТББ-аас “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн талаар мэдээлнэ.

11.00

  • "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Блю скай зочид буудлын нэг давхрын "саффар" танхимд болно.
  • МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион байгуулсан “Монгол, Хятадын найрамдал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.
  • Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ Блю скай Зочид буудлын Даймонд танхимд болно
  • Оюуны өмчийн газраас зохион байгуулж буй Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэний 40 жилийн ой болон "Алтан төлөө" уриан дор тохиох Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулсан "Дэлхий үнэлсэн Монгол брэнд" үзэсгэлэнгийн нээлтийн ёслол BlueMon төвийн Norphei Art галлерейд болно

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд МАХН -ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж байна.
  • Монгол ньюс” мэдээллийн төвд "Капитал" банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00

  • “Буянт-Ухаа” спортын ордонд Монголын хүүхдийн спортын VI их наадмын нийслэлийн тэмцээний нээлт болно. Холбоо барих утас: 91915546, 99458521, 89477713.

ТӨРИЙН ОРДОН

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл “В” танхимд хуралдана
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-22 182.160.37.162

МАХН намаа? жижиг юмаар шал шал гээд байлгүй идэвхитэй том бай? нэр хүнд байхгүй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж