МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Гэхдээ тус намын бүлэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар энэ удаа мэдээлэл хийсэнгүй. Ямартаа ч тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хууль, Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөл зэргийг хэлэлцжээ.
Намын бүлэг Сонгуулийн нэгдсэн хууль, тэр дундаа УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар онцолж санал солилцсон байна.
МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн тогтолцоог 100 хувь мажоратор системээр явуулах санал гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.
Удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг пропорциональ буюу 28:48 гэсэн хувилбараар явуулахаар тусгаад байгаа юм.
Харин МАН-ын бүлгийн хувьд сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд АН-ын бүлгээс шийдвэр гарахыг хүлээзнэж байгаа бололтой.
Мөн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэргийн хүрээнд Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Ирэх долдугаар сард 2015 оны төсвийн тодотгол орж ирэх магадлалтайучир одооноос Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон байна.
С.СҮРЭН