Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ | News.MN

Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ хөдөө” зорилтот төсөл нэвтрүүлгийг ТВ-5 телевиз, Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран хийж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сараас эхлэн Зүүн аймгуудад ажиллаж эхэлсэн бөгөөд Сүхбаатар аймагт ажилласан талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн.

Дорнод аймагт мал хулгайлах гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос өссөн байна. Ялангуяа төв зам дагуу болон аймгийн төвийн ойролцоох сумдад нэмэгджээ. Хөлөнбуйр сумын малчин н.Батсүх энэ хавар адуу, үхрээсээ хулгайд алджээ. Тус аймагт өмнө нь мал шилжилт хөдөлгөөнийг цагдаагийн байгууллага хянаж, бичиг хийж өгдөг байжээ. Гэтэл үүнийг цагдаагийн байгууллагаас болиулж, мал эмнэлэгийн газар руу шилжүүлснээр малын хулгай нэмэгдсэн гэж иргэд уулзалтын үеэр хэлж байв.

“Шинэ хөдөө” зорилтот төслийн багийнхан Халхгол суманд ажиллах үеэр малчид нэгдэж зохион байгуулалтад орон малын хулгайтай тэмцэхээ илэрхийлжээ. Мөн уулзалтын үеэр Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун малчдад яриа таниулга хийсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-21 202.55.188.42

Ѳмнѳд хѳрш малынх нь үнийг ѳсгѳж ѳгч тѳрѳѳс нь илүү тус хүргэхэд монгол иргэдийн байгаа царай. Хулгайндаа л анхаарна, айн? Бид тэгээд тэнгэр заяатууд мѳн үү?

Avatar

Ажилгүй 2019-04-21 49.0.212.60

Хятад ченжүүд хамаг мах хамж аваад хот суурин газарт мах хосдож, махны үнэ сансар огторгуйд хадчихаар чинь малын хулгай байтугай яваандаа золбин муур нохой ч үзэгдэж харагдахгүй болох юм байгаа биз.

Avatar

Зочин 2019-04-21 64.119.21.55

Малын хулгайн учрыг малчид л еерсдее олно, еер хэнч чадахгуй, учир нь энэ чинь дотроосоо л байдаг хулгай, хулгайч нь ч, хохирогч ч аль аль нь малчин, айл саахалт, ах дуус нэгнийхээ малыг туудаг ийм л юм

Avatar

Зочин 2019-04-21 64.119.17.89

эрдэнэбат гээд нэг сахалтай гишүүн юмаа алдвал 2 гараа ѳргѳн дэмжидэг гэсэн шүү

Avatar

Зочин 2019-04-21 182.160.1.100

mahnii une hemegdeedl maliin hulgai olshirsoorl mongol iimerhuul baindaa

Avatar

зочин 2019-04-21 150.129.142.189

малчид хэтэрхий залхуу, сонор сэрэмж муутай, тайван байна одоо нэгдсэнн зохион байгуулалтанд орж тэмцэх, бүх хатуу хайр найргүй, харгисаар тэмцэх хэрэгтэй. чи ажил амьдралаа залгуулах гэж байдаг сэтгэл зүрх, цаг нар, ажил хөдөлмөрөө зориулж ажиллаж байхад нэг нөхөр хажуугаас чинь сороод байж болохгүй биз дээ. карманы хулгайч ч гэсэн мөн адил. цагдаа нарыг хараад бүтэхгүй ээ. өөрсдөө л тэмц, хамгаал, барьж аваад хашраа, дахиж хийхгүй болтол хашраа

Avatar

hyangar 2019-04-21 202.21.102.174

zuun aimguudaar UFS-n bayduud ih hemjeegeer shiljin irj suurishij baigaatai holbootoigoor maliin hulgai mash ih gaarch bgaag haa haanaa anhaarna uu… muusain umhii bayduud dawarch baina shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж