Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ хөдөө” зорилтот төсөл нэвтрүүлгийг ТВ-5 телевиз, Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран хийж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сараас эхлэн Зүүн аймгуудад ажиллаж эхэлсэн бөгөөд Сүхбаатар аймагт ажилласан талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн.

Дорнод аймагт мал хулгайлах гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос өссөн байна. Ялангуяа төв зам дагуу болон аймгийн төвийн ойролцоох сумдад нэмэгджээ. Хөлөнбуйр сумын малчин н.Батсүх энэ хавар адуу, үхрээсээ хулгайд алджээ. Тус аймагт өмнө нь мал шилжилт хөдөлгөөнийг цагдаагийн байгууллага хянаж, бичиг хийж өгдөг байжээ. Гэтэл үүнийг цагдаагийн байгууллагаас болиулж, мал эмнэлэгийн газар руу шилжүүлснээр малын хулгай нэмэгдсэн гэж иргэд уулзалтын үеэр хэлж байв.

“Шинэ хөдөө” зорилтот төслийн багийнхан Халхгол суманд ажиллах үеэр малчид нэгдэж зохион байгуулалтад орон малын хулгайтай тэмцэхээ илэрхийлжээ. Мөн уулзалтын үеэр Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун малчдад яриа таниулга хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж