258 гр жинтэй төрсөн хүү эсэн мэнд бойжиж 3 кг жинтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

258 гр жинтэй төрсөн хүү эсэн мэнд бойжиж 3 кг жинтэй болжээ

258 гр жинтэй төрсөн хүү эсэн мэнд бойжиж 3 кг жинтэй болжээ

Японы Нагано хотын хүүхдийн эмнэлэгт 2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр 24 долоо хоног таван өдөртэй жирэмсэн эмэгтэй цусны даралтын улмаас яаралтай хагалгаагаар төрөхөөр иржээ. Эмч нар чадах бүхнээ хийж хүүхдийг төрүүлсэн бөгөөд хүү дөнгөж 22 см урттай, 258 гр мэндэлсэн байна. Хүү дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн ч эсэн мэнд үлдсэн эрэгтэй хүүхэд болон түүхэнд бичигджээ. Ингээд хүүг нярайн эрчимт эмчилгээний тасагт тусгай аппаратанд байлгаж бойжуулсан байна. Хүү одоо энгийн хүүхдүүдийн адил 3 кг жинтэй болж эмнэлгээс гарахад бэлэн болжээ.

“Тэр минь үнэхээр бяцхан мэндэлсэн. Би хүүгээ гэмтээхээс айгаад хүрч чаддаггүй байсан. Одоо харин хүү минь хөхөөрөө хооллож, түүнийг усанд оруулж болохоор боллоо. Хүү минь эсэн мэнд өсч бойжиж байгаад үнэхээр баяртай байна” хэмээн хүүгийн ээж Тошико ярьсан байна.

Үүнээс өмнө дэлхийн хамгийн бага жинтэй мэндлээд амьд үлдсэн эрэгтэй хүүхэд мөн л Япон хүүхэд байсан бөгөөд 268 гр мэндэлж, хоёрдугаар сард эмнэлгээс гарч байсан юм. Дэлхийн хамгийн бага жинтэй мэндэлж амьд үлдсэн эрэгтэй хүүхэд 252 гр жинтэй Германд мэндэлж байжээ.

Японд 1,000 грамм хүрэхгүй дутуу төрсөн нярайн амьдрах магадлал 90 хувьтай байдаг бол 300 граммаас доош жинтэй мэндэлсэн нярайн амьд үлдэх магадлал маш бага байдаг аж. Ялангуяа ийм бага жинтэй мэндэлсэн эрэгтэй хүүхдүүдийн амьдрах чадвар эмэгтэй хүүхдийнхээс харьцангуй бага байдаг аж. Дэлхий дээр 300 граммаас доош жинтэй мэндлээд, хэвийн жинтэй болсон 23 хүүхэд бүртгэгдсэний дөрөв нь хүү байдаг юм байна.

эх сурвалж: KYODONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж